Засгийн газрын есдүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тухай шийдвэр гарсан.
Энэ дагуу цэцэрлэгүүд хяналтын тоогоо тогтоох, Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ авах гэх мэт бэлтгэл ажил их хийгддэг. Одоогоор бэлтгэл ажлууд хангагдаж байна.
Есдүгээр сарын 18-ны Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн цахим бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn хаягаар явуулна.
Энэ сарын 21-ний Даваа гарагийн 12:00 цагт бүртгэл хаагдана. Дээрх хугацаанд бүртгэл 24 цагаар үргэлжилнэ.
Бүртгэл хаагдсаны дараагаар есдүгээр сарын 21-нд 16:00 цагт элсэлтийг нэг зэрэг санамсаргүй түүврийн аргаар явуулна.
Бүртгэл 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй" гэлээ.
Цэцэрлэгт орох хоёр настнуудыг маргааш 09:00 цагаас эхлэн цахимаар бүртгэнэ |
|