Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:34 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа.
Тус онгоцоор 209 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-32, өндөр настан-18, эрүүл мэндийн шалтгаантай-9, жирэмсэн-5, бусад шалтгаантай 99 иргэн байгаа юм.
Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Монголика”, “Дрийм” зочид буудал, “Сэлбэ” амралтын газарт тусгаарлах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ
Франкфуртаас 209 иргэн эх орондоо ирлээ |
|