БНСУ-ын Гангвон мужийн Донхэ дүүргийн цагдаагийн газар энэ сарын 28-ны өдөр Монгол Улсын харьяат, 22 настай А болон 38 настай Б нарыг бусдын амь насанд халдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.
Сэжигтэн А болон бусад бүлэг хүмүүс энэ сарын 21-ний өдрийн 23:00 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэн, мөнгөнөөс болж маргалдан, Монгол Улсын харьяат 48 настай С-ийг амь насыг хөнөөжээ. Хохирогч С-ийн цогцсыг амиа алдсаных нь маргааш буюу есдүгээр сарын 22-ны өдөр хамтран ажиллагсад нь олсон байна.
Сэжигтэн А болон бусад хүмүүс нь хохирогч С-ээс мөнгө зээлсэн бөгөөд буцаан өгөхийг шаардахад нь хүч хэрэглэн, улмаар аминд нь хүрчээ.
Донхэ дүүргийн цагдаагийн газраас Монгол Улсын харьяат А болон Б нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр өнөөдөр прокурорт хүлээлгэн өгөх юм байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS AGENСY
БНСУ-д монгол залуус зодолдож, нэгнээ хөнөөжээ |
|