Ням, 2024-11-24
Хятад хөлдөөсөн бүтээгдэхүүний импортыг хязгаарлажээ

Хятадын нийслэл Бээжин хот коронавирусийн халдварын эрсдэл өндөртэй бүс нутгуудаас ирэх хөлдөөсөн бүтээгдэхүүн импортлох ажиллагаанд хязгаарлалт тавьжээ. Bloomberg агентлагийн мэдээлснээр коронавирус бараа бүтээгдэхүүний сав баглаагаар дамжин халдварлаж болзошгүй гэж үзсэний улмаас ийм шийдвэр гаргасан байна. 
 
 
 
Хятадын Циндао боомтод хөлдөөсөн далайн бүтээгдэхүүн буулгадаг хоёр ажилтан коронавирусийн халдвар авсны дараа Бээжингийн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргажээ. Улмаар Орос болон Бразилөас ирэх импортыг хязгаарласан байна. Түүнчлэн Эквадор, Индонези, Бразилаас ургамал импортлохыг ч хязгаарласан гэнэ. Хэдийгээр Хятад ийнхүү хязгаарлалтын арга хэмжээ авсан ч баглаа боодлоор дамжин вирус халдварлах боломжтой гэдгийг батлах баримт одоо хэр гараагүй байгаа юм. 
 
 
 
Дээрхтэй адил шийдвэрийг Хятадын хамгийн их хүн амтай Гуандун мужийн Гуанжоу хотод наймдугаар сард гаргаж байлаа. Энд хөлдөөсөн мах, загас, далайн бүтээгдэхүүнүүдийн импортыг хязгаарлажээ. 
 
 
 
Харин ДЭМБ вирус бүтээгдэхүүний гадаргуунаас хүнд халдварлах боломжгүй гэж үзэж байгаа юм. Хөлдөөсөн бүтээгдэхүүнүүдэд тест хийхэд эерэг хариу гарч байгаа нь үхмэл вирусийн генетикийн материал үлдсэнтэй холбоотой гэж шинжээчид таамаглаж байгаа аж. 

Хятад хөлдөөсөн бүтээгдэхүүний импортыг хязгаарлажээ
2020-09-29 14:22:23
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0