Ням, 2024-11-24
Өвөө нь ач охиноо таван сарын турш хүчирхийлжээ

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа бусдын гарт амь насаа алдсан өсвөр насны 3 охин, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 7 охины хэрэг дээр хохирогчдын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа талаараа мэдээлжээ.
 
Тэрээр ковид-19 цар тахлын хөл хорионы үед өвөө эмээ дээрээ байсан бяцхан охин өвөөдөө хүчиндүүлж байсан гэх ноцтой мэдээллийг нийтэд мэдээлсэн байна.
Тэрээр "Өнөөдөр охины мэдүүлэгт хагас өдрийн турш хамт суулаа. Өглөө цагдаагийн хэлтэс дээр байцаагчруу орохын өмнө охин "Би таньд 2 өдөр зурсан зураг, бүтээсэн цэцгээ бэлэг болгон авчирлаа. Та намайг хамгаалж чадна гэж надад амлаач гэсээр хоолой чичигнүүлэн бэлгээ өгөхөд ямар хүнд байв аа.Тэнгэр газар нийлэх шиг л сэтгэл сэмрээд явчихлаа. Бэлэгээ нээхээс зүрх шимшрэм. Бэргэж бэргэж ажлаа дуусган гэртээ ирээд аажуухан уутнаас нь гаргаад захианаас нь эхэллээ. Нандигнан боосон энэ захиаг унших агшинд нүдэнд нулимас бүрхээд үнэхээр амаргүй.
 
Энэ мөчид нэг л зүйл илүү их санааг минь зовоож байна. Яаж бид хүүхэддээ аюулгүй нийгмийг бий болгох вэ. Ядаж тэдэнд сэтгэлийн хүнд гэмтэл, шархаа даван туулах сэтгэл зүй, эрүүл мэндийн цогц үйлчилгээний талаар хуулинд нэн тэргүүнд тусгуулах юмсан. Гэмт хэрэгтэн хариуцлагаа хүлээгээд явлаа гэхэд хохирогч хүүхдүүдээ гэмт хэрэгтэн хэзээ нэгэн цагт гарч ирээд амь нас, эрүүл мэндэд минь эрсдэл үүсэх вий дээ гэсэн аюул айдасгүй, сэтгэл санаа нь амгалан тайван байх тийм л орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм байна" гэжээ.
 
Хуульч Р.Булгамаагийн хувьд энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл, ярилцлага өгөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Өвөө нь ач охиноо таван сарын турш хүчирхийлжээ
2020-09-29 15:47:11
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0