Ням, 2024-11-24
Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 248 иргэн ирлээ

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
 
Тус онгоцоор 248 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал,
 
Эрүүл мэндийн шалтгаантай-12,
Өндөр настан-38,
Бага насны хүүхэдтэй гэр бүл-50,
Жирэмсэн-2,
Бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 135 иргэн байна.
Иргэдийг “Корпорэйт” зочид буудал, “Наранбулаг” амралтын газарт тусгаарлах хуваарьтай байсан ч дулааны шугамын засварын ажлын улмаас “Эрхэс”, “Тэмүжин”, “Майсон”  зочид буудал, “Синдүра мед” эмнэлэг, “Налгар” амралтын газарт тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдэээлэв. 

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 248 иргэн ирлээ
2020-10-01 16:24:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0