Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил эхлэх цагийг 2020 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 09:00 цаг болгож, 09:00-18:00 цагийн хооронд ажиллах хуваарьт шилжүүлсэн билээ.
Үүний өмнө буюу 2020 оны зургаадугаар сарын 1-нээс наймдугаар сарыг дуусталх хугацаанд нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажиллах цагийг зуны хуваарьт шилжүүлж, 08:00 цагаас эхэлж, 17:00 цагт дуусдаг байхаар зохицуулалт хийсэн байсан юм.
Тэгвэл хотын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх үүднээс нийслэлийн алба хаагчдын ажлын цагийн хуваарийг дахин өөрчилж магадгүй.
Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Улаанбаатар хотын удирдлагууд нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг 07:00, тарах цагийг 16:00 болгохоор судалж эхэлжээ.
Төрийн байгууллагын ажлыг 07:00 цагаас эхлүүлэх талаар ярилцжээ |
|