ДБЭТ болон Централ Таурын голд байсан гацуур модыг тайрсан талаар сошиал орчинд багагүй маргаан өргөлөө. Тэгвэл дээрх мопыг сольж байгаа талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өөрийн фэйсбүүкт ингэж бичжээ.
"Зүгээр ургаж байсан модыг тайрсан мэтээр ташаа мэдээ цахим орчинд явж байна. Өмхөрч муудсан, үхсэн моднууд нь удах тусам салхи шуурганд хугарч хүний амь нас, эд хөрөнгөд халтай болоод байсан. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас намрын ногоон байгууламжийн ажлын хүрээнд 4-6 метрийн өндөртэй моддыг Сэлэнгэ аймгаас авчирч нисэхийн аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ хүртэлх замын голоор тарих ажлыг зохион байгуулж байгаа. Дээрх ажлын хүрээнд Л.Алтангэрэлийн гудамжинд үхсэн 4ш гацуур модны оронд тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна" гэжээ.
Иргэд олон нийтэд мэдээлэл хүргэхэд зүгээр байсан модыг тариагүй өмхөрч муудсан хэзээ мөдгүй унах гэж байсан модыг шинэ модоорсольж байгаа юм байна.
Өнгөрөгч 2016-2019 онуудад Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу болон бусад нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд нийт 9045ш нарс, 2055ш гацуур мод тарьж 98%-тай ургуулсан. Ургаж чадаагүй 2%-ийн хорогдлын хувьд арчилгаа, технологи алдагдсан гэхээсээ илүүтэй согтуу жолооч нарын буруутай үйлдлээс болж дайрагдаж, хугарсан тохиолдлууд байна.
.jpg)
| Үхсэн модыг шинээр сольж байгаа ажээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24