Орон сууцны зээлийн хүүг 8% байгааг 6% болгохоор ажиллаж байгааг Монголбанкнаас мэдээлж байсан билээ.
Энэ талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир өчигдөр Монгол ТВ -ийн "Нүүдэл Шийдэл" нэвтрүүлэгт оролцохдоо "Барилгын салбар бол хамгийн их ажлын байрыг хадгалж байдаг. 100 мянган хүнийг ажлын байраар хангаж буй салбар. Монголбанкны хувьд цар тахлын эсрэг хууль болоод тогтоолын дагуу ажлын байраа хадгалахын тулд хөтөлбөрийг үргэлжлүүлж, санхүүжилтийг нь гарга гэсэн даалгавар авсан. Тавдугаар сарын 1-нээс хойш 147 тэрбум төгрөг Монголбанкнаас гарсан. Үүнтэй тэнцүү хэмжээний мөнгө арилжааны банкуудаас гарсан. Өөрөөр хэлбэл, 300 орчим тэрбум төгрөгөөр иргэдэд зээл олгоод явж байна. Зээлийн хүүг 6% болгох асуудлаар өнөөдөр, маргаашгүй Барилга, хот байгуулалтын яам, арилжааны банкуудтай гуравласан гэрээ байгуулах гэж байна.
Үүний хүрээнд Монголбанк 50 хувийг, арилжааны банкууд 50 хувийн санхүүжилтийг гаргаад явна. Гэхдээ Ковидын эсрэг хууль 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болно. Хуулийн хугацаа 2021 онд үргэлжилбэл сунгагдана" гэв.
| Ипотекийн зээлийн хүүг 6% болгох ажил хэрэгжиж эхэлнэ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24