Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гаргах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт манайд ажилласан. Харин ФАТФ-ын бусад гишүүн улсын төлөөлөгчид уг газар дээрх хяналт, шалгалтад цахимаар оролцсон. Ингэхдээ манай улсыг саарал жагсаалтаас гаргах эцсийн шатны шалгалтыг явуулсан билээ.
Энэ шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан гэж дүгнэсэн тохиолдолд энэ оны 10 дугаар сарын сүүлээр Парис хотноо болох ФАТФ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас гарсан тухай албан ёсоор зарлах юм.
Монгол Улс саарал жагсаалтаас гарна |
|