Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Даваа гаригт (2020.10.12) хуралдахаар тов зарлажээ. Тус хурлаар “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, оронд нь УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилох аж.
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч,
1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч,
1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга,
1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга,
1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга,
1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга,
2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга,
2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга,
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд,
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар ажилласан хүн юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар Д.Хаянхярвааг томилохоор болжээ |
|