ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын даргын хувиар Кувейт Улсын Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд тус улсын 15 дахь Эмир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабах өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр 91 насандаа таалал төгссөнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эмгэнэл илэрхийлэв. Тус улсын 15 дахь Эмирийн хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм.
Кувейтийн 16 дахь Эмир Шейх Наваф Аль-Ахмад Аль-Жабер Аль-Сабахад ажлын амжилт хүсээд цаашид идэвхитэй хамтран ажиллана гэдэгт итгэж буйгаа ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв.
Хоёр орны Засгийн газар хооронд ирэх дөрвөн жилд хэрхэн хамтран ажиллах талаарх асуудлыг уулзалтын үеэр түлхүү хөндсөн бөгөөд Кувейтийн сангийн зээл, тусламжаар Монголд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүд маш амжилттай үргэлжилж байгааг ч тэрээр хэлсэн үгэндээ тодотгов.
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Монголд баригдаж буй Түлэнхийн төв эмнэлгийн барилгын ажил гэхэд 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад орох юм.
Мөн “Өндөрхаан” нисэх буудлыг шинэчлэх төсөл төлөвлөгөөний дагуу амжилтай үргэлжилж байгааг дурьдлаа.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаа боловч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19”-ийн хязгаарлалтын улмаас хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан олон ажил хойшлоод байгаа юм. Гэхдээ төлөвлөсөн ажлуудыг бодит ажил болгоход цаашид хоёр орны Засгийн газрын түвшинд идэвхитэй хамтарч ажиллахад талууд санал нэгдэв.
Түүнчлэн хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, эдийн засгийг харилцааг идэвхижүүлэх, Кувейтийн хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах, Монголын бараа, бүтээгдэхүүнийг Кувейт болон Булангийн орнуудын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагаатай холбоотой аливаа санал, санаачилга, боломжуудыг ирэх дөрвөн жилд бодит ажил болгоход талууд анхаарал хандуулахаар боллоо.
Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл, мэдээллийн хэлтэс
| "Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар баригдаж буй Түлэнхийн төв эмнэлэг ирэх 12 дугаар сард ашиглалтад орно" |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24