УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: 4,400 хүний алдар цолны асуудлыг тухайн яамд өөрсдөө хариуцна.
Алдар цолтой 4,400 хүний тэтгэмжид 6.4 тэрбум төгрөг салбар салбарын сайдын багцдаа ороод явж байгаа.
Хүнсний талоныг хуучирсан үнэлгээгээр авч үзээд байгаа учраас төдийлөн оновчтой биш, авах ёстой хүмүүс нь авч чадахгүй байгаагийн гол шалтгаан юм. Төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, мэдээллээ түргэн шуурхай солилцдог болж, ehalamj.mn системийг нэврүүлснээр халамжийн чанарт анхаарах боломжтой болно.
Дээрээс нь олон төрлийн халамжийн бодлого дотор давхардуулан олгоод байгаа халамжийн хөтөлбөрүүд байгаа. Гэхдээ манай яамны зүгээс хөнгөн хуумгай өөрчлөлт оруулахгүйгээр судалгаатай, олон улсын байгууллагуудын дүгнэлт дээр үндэслэн 72 төрлийн халамжийг цэгцлэх бодлогоо оруулж ирнэ. Ирэх оноос ehalamj.mn системийг нэвтрүүлснээр авах ёсгүй хүмүүсээ халж, авах ёстойд нь зөв оновчтой олгож эхэлнэ.
Энэ онд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах 40 мянган суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвт тусгасан.
А.Ариунзаяа: Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах 40 мянган суралцагчид 200 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор төсөвт тусгасан |
|