Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгах саналыг Засгийн газарт танилцуулахаар болсон. Засгийн газар Лхагва гаригт хуралдаж, энэхүү шийдвэрийг баталгаажуулах юм.
Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэр гарсантай холбогдуулан сошиалд албан байгууллага, аж ахуй нэгжүүд болон шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан гэх ташаа мэдээлэл гараад буй. Тэгвэл уг асуудалд УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Шинэ жил тэмдэглэх асуудлаар өнөөдөр УОК хуралдаагүй шүү. Ер нь судалж үзэж байгаа. Мэргэжлийн хүмүүс энэ үеэр халдвар, хамгааллын дэглэм алдагдах эрсдэл өндөр байна гэсэн. УОК-оос тодорхой шийдвэр гараагүй. Энэ тухай шийдвэр орон нутгийн онцгой комиссуудаас гардаг. Тиймээс УОК-оос ямар нэгэн эцсийн шийдвэр гаргаагүй" гэлээ.
УОК: Шинэ жил тэмдэглэхгүй гэсэн шийдвэр гараагүй |
|