Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас энэ онд хэрэгжүүлж буй “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Хогоор бүү хорло” арга хэмжээг өнгөрсөн зургадаар сарын 10-наас долдугаар сарын 10 хүртэл зохион байгуулагдсан.
Энэ арга хэмжээний нэг хэсэг болох Тохижилт үйлчилгээний компанийн ажилчдын ажлыг хүндрүүлдэг тамхиныхаа ишийг автомашиныхаа цонхоороо хаях зөрчлийг бууруулах чиглэлд “PC mall” компани хамтарч “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээг санаачлан 20 хоногийн хугацаатай хэрэгжүүлж байна.
Үүний хүрээнд утаат тамхины 10 мянган ширхэг хогийн савыг цахим орчинд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг автомашин сонирхогчдын групп, “PC mall” компанийн худалдааны төвүүдээр дамжуулан үнэгүй болон урамшуулах хэлбэрээр мөн жолооч нарт хяналт шалгалт хийх үеэр үнэ төлбөргүй тараана.
Ташрамд дурдахад, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйл “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” зөрчлийн 1-т зааснаар “Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тусгасан байдаг. Цагдаагийн байгууллагаас 2019 онд 1400 зөрчил гаргагчид торгууль ногдуулж ажилласан.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар
| Тамхины 10 мянган хогийн савыг жолооч нарт үнэгүй тараана |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24