Мягмар, 2024-09-17
“Хил Хязгааргүй Сурвалжлагчид” Монголд хэвлэл мэдээллийн шинэчлэлийг дэмжихийг НҮБ-д уриаллаа

Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийг (UPR) хийж буйтай холбогдуулан Хил Хязгааргүй Сурвалжлагчид (RSF) олон улсын байгууллагаас НҮБ-д хандан хүсэлт илгээсэн байна. Тодруулбал, НҮБ-ын гишүүн орнууд нь Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөөг илүү баталгаажуулахын тулд салбарын шинэчлэлт хийлгэх ёстой гэж RSF үзэж байна.
 
Өнөөдөр буюу 11-р сарын 2-нд Женев дэх НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс Монгол Улсад хүний эрхийг хэрхэн хангаж буй талаарх ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг болох UPR-ийг хийж байгаа. Үүнтэй холбогдуулан RSF-ийн зүгээс Монголд хэвлэлийн эрх чөлөөг илүү баталгаажуулахын тулд хэвлэл мэдээллийн салбарт шинэчлэл хийх уриалгадаа НҮБ-ын гишүүн орнуудыг нэгдэхийг хүсч байна. Өнгөрсөн сард хэвлэл мэдээллийн эрх чөлөөний чиглэлээр мэргэшсэн байгууллага болох Глоб Интернэшнл Төвөөс 2015 оны UPR-ийн хэлэлцүүлгээс хойш Засгийн газар дорвитой үйлдэл хийгээгүйг шүүмжилсэн билээ.
 
Үүнтэй холбогдуулан Хил хязгааргүй сурвалжлагчид ОУБ-ын Зүүн Азийн Товчооны захирал Седрик Алвиани “Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улс хэвлэл мэдээллийн салбарыг либералчлах чиглэлд эерэг алхмууд хийснийг RSF сайшааж байна. Гэвч сэтгүүлчдийн редакцийн эрх чөлөөг баталгаажуулж, эх сурвалжаа хамгаалах чиглэлд дорвитой шинэчлэл хийх шаардлага тулгарсан хэвээр байна” гэж мэдэгдээд байна.
 
Монгол Улс нь эрх чөлөөний суурь зарчмууд, хэвлэл мэдээллийн олон ургальч байдлыг өргөн хүрээнд хүндэтгэн үзэж байгаа хэдий ч нууц эх сурвалжийг хамгаалах эрх зүйн зохицуулалт шаардлагатай төдийгүй нэр төр гутаахтай холбоотой хууль сэтгүүлчдийг өөрийн цензурт оруулах эс бөгөөс өндөр торгуульд унагааж байна. Иймд Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орнууд энэхүү ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийнхээ хүрээнд UPR-ийн нэг хэсэг болгож RSF-ээс санал болгож буй шинэчлэлийг хэрэгжүүлэхийг Монгол Улсад зөвлөх боломжтой.
 
Өнгөрсөн зургаадугаар сард RSF-ийн зүгээс авлигыг таслан зогсоохын тулд редакцын хараат бус байдлыг дэмжиж, дуу хоолойгоо илэрхийлэхийг Монголын улс төрийн хүчнүүд, нэр дэвшигчдэд хандан уриалсан билээ.
 
Монгол Улс нь RSF-ийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2020 оны индексээр 180 орноос 73-рт эрэмбэлэгдсэн юм.

“Хил Хязгааргүй Сурвалжлагчид” Монголд хэвлэл мэдээллийн шинэчлэлийг дэмжихийг НҮБ-д уриаллаа
2020-11-02 15:03:18
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ