Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл болон махны экспортын үйл ажиллагаатай танилцах санал дүгнэлт бэлтгэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүдийн төлөөлөл болох Г.Ганболд, Б.Бейсен, Н.Ганибал, Г.Дамдинням нарын гишүүд болон байнгын хорооны холбогдох мэргэжилтнүүд өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа. Энэ үеэр мах бэлтгэл, нийлүүлэлт, экспортын талаар яамнаас баримталж буй бодлогын арга хэмжээ, мах экспортлогчдод үзүүлж байгаа “Нэг цэг”-ийн үйлчилгээтэй танилцаж, аж ахуйн нэгжүүдийн зарим төлөөлөлтэй уулзан санал хүсэлтийг нь сонслоо. Махны квоттой холбоотой асуудлыг жил бүрийн есдүгээр сард шийдвэрлэх саналыг яамнаас Стратегийн хүнсийг экспортлох, импортлох журамд оруулсныг Ажлын хэсгийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн гадаадад мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд “Нэг цэг”-ийн үйлчилгээ үзүүлж, цаг хугацаа, хөрөнгө, хүндрэл чирэгдлийг бууруулж байгаа нь цаашид ч үргэлжлүүлэх нь зүйтэй арга хэмжээ байна хэмээн сайшаав.
Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Дамдинням Дархан, Сэлэнгэ аймгийг эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг болгох чиглэлд нутгийн малчид, тариаланчидтай уулзаж, салбарын сайдыг оновчтой байдлаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн зүгээс бизнес эрхлэхэд үүсдэг төрийн хүндрэл бэрхшээл залуу сайд томилогдсноос хойш илт багасч байгааг онцлов. Цаашдаа “Нэг цэг”-ийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх болон төрийн байгууллагын мах нийлүүлэлтийн ажлыг энэ чиглэлээр дагнан ажилладаг дотоодын компаниудтай уялдуулахад анхаарал хандуулж өгөх санал тавилаа. Энэхүү уулзалтаас гарсан нийтлэг санал, хүсэлтийг Байгаль орчин, хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооноос нэгтгэн Улсын Их хурал болон Засгийн газарт танилцуулж холбогдох шийдвэр, арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27