Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас Замын-Үүд, Алтанбулаг боомтоор дамжин тээвэрлэгдэж, нийслэлийн гүний гаальд хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Улсын ахлах байцаагч Ж.Ариунаа "Олон улсын тээврийн үйлчилгээн дээр илэрч байгаа зөрчлийг хэлье. Өнөөдрийг хүртэл бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Гэхдээ зөрчлүүд бий. Алтанбулаг боомтоос гүний гаальд шилжиж байгаа 102 мянган бараа бүтээгдэхүүний 30 хувь нь гаалиар шалгагдсан. Үлдсэн нь мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгагдсан бараа бүтээгдэхүүн юм.
895 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнээс дээж авч, хүнсний аюулгүй байдлын лавлагаа, лабораторийн шинжилгээнд хамруулахад дөрвөн эерэг сорьц илэрлээ. ОХУ-аас импортолсон 266 килограмм алимд шавж, Голланд улсаас импортолсон гурван төрлийн цэцгийн булцуунд бөөс илэрсэн.
Мөн ОХУ-аас импортолсон "Сайра" нэрийн загаснаас шимэгч хорхой илэрлээ. 500 хайрцаг буюу 5.7 тонн 62 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий "Сайра" нэрийн лаазалсан загасыг устгалд оруулсан. Эдгээрийг зохих журмын дагуу зөрчлийг арилгуулаад байна.
Тээврийн хэрэгслүүдэд осол гарсны улмаас нийт гурван компанийн 54.4 тонн бүтээгдэхүүн муудсан. Шинжилгээгээр хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарсан" гэв.
| Ж.Ариунаа: ОХУ-аас импортолсон алимнаас шавж, Сайра нэрийн загаснаас шимэгч хорхой илэрсэн |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38