Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал тус газрын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia хөтөлбөрийн хүрээнд татвартай холбоотой 45 үйлчилгээ цахим боллоо. Үүнээс гадна тодорхойлолт авдаг үйлчилгээнүүд ч цахимд шилжлээ.
Нэг минутад 6,000-7,000 татвар төлөгч хандаж үйлчилгээ авч байна. Өнгөрсөн жил 422 мянган татвар төлөгчдөд цахимаар үйлчилгээ үзүүлсэн бол энэ оны эхний есөн сарын байдлаар 616 мянган иргэнд цахим үйлчилгээ үзүүлсэн байна.
Иргэд татвар төлөгчөөр бүртгүүлэх гэж татварын албан дээр ирдэг зардлуудыг хэмнэсэнтэй холбоотойгоор 116 сая төгрөгийн хэмнэлт, тайлан цаасаар тушаадаг байхад 18.5 тэрбум төгрөгийн зардал гардаг байсан. Энэ зардлыг тэг болгосон. Мөн банканд татвараа төлөхөд хоёр тэрбум, авто тээврийн татвар төлөгчийн гэрчилгээг жил бүр хэвлүүлэхэд 100 орчим сая төгрөг, татвар төлөгчийн цэнхэр дэвтрийг хэвлэхэд жилд 150 сая төгрөг тус тус зарцуулдаг байсан. Эдгээр үйлчилгээг цахимд шилжүүлснээр нийт 21 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж байна" гэв.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia нээлтээ хийснээс хойш нэг сарын хугацаанд 179,253 иргэн хандаж, 148,267 иргэн үйлчилгээ авсан байна. Үүнээс хамгийн эрэлттэй үйлчилгээ нь Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт аж.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia –д Татварын ерөнхий газрын таван тодорхойлолт, 43 төрлийн татвар төлөлт гээд нийт 48 үйлчилгээ ороод байгаа ажээ. Үүнд:
| Б.Заяабал: Татварын зарим үйлчилгээг цахимд шилжүүлснээр нийт 21 тэрбум төгрөгийн зардал хэмнэж байна |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38