Пүрэв, 2024-09-19
Яг одоо маскаа зүү, гараа ариутга

Дэлхий нийтээр Ковид 19 вирусийн халдвартай иргэн 50 саяд хүрснийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид өчигдөр зарлажээ.
 
Үүний 20 хувь буюу 10 сая орчим нь АНУ-д оногдож байна. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 100,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байгаа юм. АНУ-ын дараа 8.5 сая тохиолдолтой Энэтхэг, 5.6 сая тохиолдолтой Бразил, 1.8 сая тохиолдолтой Франц, 1.7 сая тохиолдолтой Орос улсууд удаалж байна.
 
Нэгдсэн Улсад нийтдээ 230,000 гаруй хүн Covid-19 өвчний улмаас нас бараад байгаа бол дэлхий дахинд энэ тоо 1.2 сая гаруй болоод байна. АНУ-д Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо нь 1945 оноос хойших бүх дайн тулаанд амиа алдсан америк цэргийн тооны нийлбэрээс өндөр байна. Өнөөдөр тус улсад зүрх судасны өвчлөлөөр жил бүр 650,000 хүртэл тооны хүн нас бардаг нь үхлийн хамгийн гол шалтгаан болж байгаа ажээ.
 
Монгол Улс ч эрсдэлтэй нөхцөлд байдалд улам бүр ойртсоор байна. Өдөр бүр халдварын тохиолдол бүртгэсээр байгаа манай улсын хувьд өнөөдөр гэхэд 6 тохиолдол батлагдлаа. Ингэснээр 368 хүн халдвар авсан гэсэн үг. Тэр дундаа өчигдөр батлагдсан халдвартай хүмүүс тусгаарлалтын 20 дахь хоног дээрээ илэрч эхэлсэн нь хүн бүр дор бүрнээ анхаарах ёстойг сануулж байгаа юм.
 
Ковид 19 халдвараас хамгаалах хамгийн гол хэрэгсэл бол амны хаалт, гараа тогтмол угаах явдал гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулсаар байна. Хилийн чанадад өдөр бүр хэдэн мянган хүн амьсгалын аппаратанд орж, амь насаа алдаж байгаа энэ үед яг одоо та маскаа зүүж, гараа ариутгаж олон нийтийн газар явахдаа сэрэмжтэй яваарай.

Яг одоо маскаа зүү, гараа ариутга
2020-11-09 16:18:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ