Ням, 2024-11-24
Ж.Амгалан: Удахгүй "КОВИД-19"-ын нөхцөл байдал аюултай байдал руу шилжиж болзошгүй тул УОК-т санал хүргүүлнэ

  Эрүүл мэндийн яамны хэвлэлийн бага хуралд ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.Амгалан оролцож, мэдээлэл өгөв. 
 
Тэрбээр "Цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор коронавирусийн халдвараас сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Бид одоо ОХУ-ын ил залгаа хэсгээ онцгойлон анхаарах шаардлагата байгаа. Энэ хүрээнд УОК-ын шийдвэрээр Алтанбулаг, Боршоо, Цагааннуур боомтуудад аюул, эрсдэлийн судалгааг хийсэн.
 
Баян-Өлгий аймгийн Цагааннуур болон Увс аймгийн Боршоо боомтын аюул эрсдэлийн үнэлгээг хийж, сэжигтэй гэж үзсэн долоон тохиолдлыг тусгаарлан шинжилгээ хийхэд сөрөг буюу халдваргүй гарсан. Энэ нь одоогийн байдлаар тус аймгуудын нутагт коронавирусийн халдвар гараагүй гэсэн үг" гэлээ. 
 
Мөн тэрбээр "УОК-ын гишүүд болон Шуурхай штаб, мэргэжлийн байгууллагуудын багууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай танилцаад ирсэн. Алтанбулагийн боомт маш хүнд нөхцөлтэй байгаа. Алтанбулаг боомтоор ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэд боломжтой бол аль болох ачаа тээврээ галт тэргээр зөөхгүй бол эрсдэл өндөр байна.
 
Магадгүй энэ өндөр эрсдэл удахгүй аюултай байдал руу шилжиж болзошгүй байгаа тул өнөөдөр цагдаагийн байгууллагаас тодорхой саналуудыг бэлтгэж УОК-ын Шуурхай штаб, УОК-д өгч байна.
 
Мөн Алтанбулаг боомтын хөдөлгөөн, Алтанбулаг суманд амьдардаг иргэдийн дунд тандалт судалгаа хийж байгаа. Дүн мэдээ нь удахгүй гарах байх" гэв.
 

Ж.Амгалан: Удахгүй "КОВИД-19"-ын нөхцөл байдал аюултай байдал руу шилжиж болзошгүй тул УОК-т санал хүргүүлнэ
2020-11-09 16:22:58
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0