Ням, 2024-11-24
Гарцаар гарч байсан 13 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 10-ны 07.20 цагийн орчимд 13 настай эмэгтэй хүүхдийг явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байхад нь мөргөж амь насыг нь хохироосон ноцтой зам тээврийн осол бүртгэгджээ.
 
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Баянхошууны замд Toyota Prius маркийн автомашины жолооч Л нь уг ослыг үйлдсэн байна.
 
Жолооч нар явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасч, гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгөхийг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.
 
Зохицуулдаггүй гарц гэдэг нь гэрлэн дохиогоор зохицуулалт хийдэггүй явган хүний гарцыг хэлэх бөгөөд хуульд жолооч гарц ойртмогц хурдаа сааруулж зам тавьж өгөхөөр заасан. 
 
Гарцаар гарч буй давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөгөөр торгодог бөгөөд Тээврийн цагдаагийн алба хаагч нар зөвхөн аравдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 454 жолоочид торгууль ногдуулсан юм. 

Гарцаар гарч байсан 13 настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ
2020-11-10 12:20:51
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0