Зоонозын өвчин судлалын үндэсний төв ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийг Монгол улсад 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдэж буй чиргүүлтэй КАМАЗ автомашинд суурилсан бүрэн тоноглогдсон явуулын авто лабораторийг хүлээн авах үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомт дээр боллоо.
Тус авто лабораторийг ЭМ-ийн сайд С.Мөнхсайхан, ЗТХ-ийн сайд Л.Халтар ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах тэргүүтэй баг бүрэлдэхүүн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хүлээн авлаа.

Иж бүрэн тоноглогдсон явуулын авто лаборатори нь 932,000,000 сая төгрөгний үнэ бүхий 23 нэр төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нян судлал, ийлдэс судлал, молекул биологи, биологийн шинжилгээ оношилгоог хээрийн нөхцөлд хийх хүчин чадалтай юм. Уг авто лаборатори нь зоонозын халдварт өвчнүүдийн болон дэлхий дахинд цартахал болоод буй (COVID-19) халдварын лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, шуурхай хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм.
Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, Сэлэнгэ аймгийн Онцгой комисс, Алтанбулаг дахь гааль, Хилийн мэргэжлийн хяналтын байгууллагын хамт олонд талархсанаа илэрхийлж байна.

Мөн лабораторийг нийлүүлсэн ОХУ-ын ЗГ, арга хэмжээг зохион байгуулсан Эрхүү хот дахь тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор С.В. Балахонов болон түүний багт гүн талархал илэрхийлье.
| ОХУ-ын буцалтгүй тусламжаар илгээж буй явуулын иж бүрэн тоноглосон хоёр дахь авто лабораторийг хүлээн авлаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24