Ням, 2024-11-24
Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна

"COVID 19" цар тахлын улмаас Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу "Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжиж, Монгол улсын иргэн бүрийн эрүүл мэнд, ахуй амьдрал хүнд эрсдэлд ороод байна.
 
Монгол улсад бизнес эрхэлж байгаа бүхий л албан байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд байдал хэцүү байгаа энэ үед бид бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалгыг "Супер рубин ХХК" гаргасан байна.
 
Тус компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилтан бүрээ эрүүл саруул, санаа зовох зүйлгүйгээр хорио цээрийг даван туулахад дэмжлэг үзүүлж хоёр 7 хоногийн хугацаанд 7 хоногт 50.000 төгрөг хүртэлх үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн буюу мөнгөн дүнг олгохоор болжээ.
 
Бусад компаниуд энэхүү уриалгад нэгдэн хоорондоо уялдаа холбоотой хамтран ажиллахыг хүсэж байна! 
 
СУПЕР РУБИН ХХК Захирал: Э.Халиун 2020.11.14

Э.Халиун: Бие биесээ дэмжин ажиллаж хэцүү цагийг хамтдаа туулах уриалга гаргаж байна
2020-11-14 17:42:34
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0