ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийв. Манайд батлагдсан 431 болжээ. Тодруулбал, өчигдөр 17.00 цагт мэдээлэл хийснээс хойш 3 хүнд шинээр илэрсэн байна. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбалсэлмаа "Арваннэгдүгээр сарын 15-нд нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, аравдугаар сарын 26-нд чартераар ирсэн хүний давтан шинжилгээнд, мөн "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илэрсэн. Жолооч Д-гийн ойрын хавьтлын 107, хоёрдагч хавьтлын 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Батлагдсан тохиолдол 9 байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан иргэний нэгдүгээр хавьтлаас нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингээд батлагдсан тохиолдол 4 болж байна. Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 болж, үүнээс эдгэрсэн нь 328, 97 хүн эмчлэгдэж байна. Хүнд 2, хүндэвтэр 20, хөнгөн 75 байна" гэлээ.
Сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-ТЕСО-гийн хоёр ажилчдаас коронавирус илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар тодруулаач?
-Тесо группын ажилчдын хоёр шинжилгээ эерэг гарсан юм байхгүй. Гуравдагч хавьтал учраас Төв аймагт тусгаарласан. Шинжилгээ авахад сөрөг гарсан.
-Коронавирусийн халдвар мал амьтнаар дамжих уу?
-Гадаадад гэрийн тэжээвэр амьтдаас халдсан тохиолдол бий. Тиймээс иргэд гэрийнхээ амьтдаас зайнаас харьцах хэрэгтэй. Эхний тохиолдол маш аж ахуйтай харьцсан тохиолдол байхгүй.
-Биеийн байдал хүнд хоёр хүн байна гэнэ. Насны хувьд тэр дундаа Сэлэнгэд батлагдсан 70 настай иргэний биеийн байдал хэр байгаа вэ?
-Насны хувьд дөрвөн настай 1, 10-13 насны 2, 70 настай 1, бусад нь 30-43 насны хооронд байна. Хүнд нэг хүний тухайд 70 настай хүн байсан. Өнөөдөр сайжирч байна.
| ЭМЯ: Сэлэнгэ аймгаас батлагдсан тохиолдол 4 боллоо |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38