ИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар COVID-19-ийн талаар хэлэлцэж байна.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.
Тэрбээр дотоодын нийт халдвар өнөө өглөөний байдлаар 65 болсныг хэллээ. Тодруулбал:
Улаанбаатар - 18
Сэлэнгэ - 24
Дархан-Уул - 8
Дорноговь - 1
Орхон аймаг - 13
Говьсүмбэр - 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Иймд 1,645 орыг дэлгэхээр бэлтгэл хангасан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц байгааг хэлэв.
Голомтын нөхцөл байдлыг үзвэл Улаанбаатар хотод эхэлсэн голомтоос шинэ тохиолдол нэмэгдээгүй байна. Сэлэнгийн төмөр замыг дагасан голомтоос тоо ихээр нэмэгдэж байгаа тул өчигдөр төмөр замын хамгийн эрсдэлтэй 955 ажилчныг түргэвчилсэн тестэд хамруулжээ
Дорноговь аймагт нэг батлагдсан тохиолдол шинээр нэмэгдлээ |
|