ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арванэгдүгээр сарын 22-ноос хойш улсын хэмжээнд нийт 3,011 хүнд PCR шинжилгээ хийсэн. Ингэхэд Улаанбаатар хотод 11 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ.
Шинээр нэмэгдсэн тохиолдлууд нь бидний хяналтдаа авсан хүмүүс байсан бөгөөд халдварын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудын дундаас гарсан. Өөрөөр хэлбэл, ойрын хавьтлуудыг тусгаарласан байснаас гарсан гэсэн үг юм.
Ингээд Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 640 боллоо. Үүнээс 340 хүн нь буюу 53 хувь нь эдгэрээд байна" хэмээн хэлэв.
Улаанбаатар хотод 11 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ |
|