Эрдэнэт үйлдвэрийн ДЦС, коронавирусний цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын заавар дүрмийг баримтлан, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар, станц дөрвөн зуух, таван машины горимоор цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, зуухны ачаалал 250-260 тонн цаг буюу бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр нийт 27 ажил төлөвслөснөөс гүйцэтгэл 96 хувьд хүрчээ. Эдгээрээс хамгийн чухал нь их засварын ажил бөгөөд тавдугаар зуухны засвараас бусад ажил 100 хувь хийгдсэн байна. Одоогийн байдлаар тавдугаар зуухны их засвар 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж. Энэ ажлыг ондоо багтааж дуусгахаар шахуу төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж тус станцын Ерөнхий инженер Д.Дарханбаяр ярилаа. Ингэснээр Эрдэнэт үйлдвэр болон бусад байгууллагуудын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах, хүйтний улиралд хэвийн ажиллах бэлэн байдлыг бүрдүүлнэ. Өнөөдрийн байдлаар, станц 51 мянган тонн нүүрсний нөөцтэй байна. Энэ нь 45-50 хоногийн нөөцтэй байна гэсэн үг юм.
Эрдэнэт үйлдвэрийн ДЦС нь 2018 онд өргөтгөл хийж, хэрэглэгчээс үйлдвэрлэгчийн эгнээнд шилжсэнээр жилд 310-320 сая киловатт цаг цахилгаан, эрчим хүч үйлдвэрлэх болсон юм. Үүний 40-50 сая квт цаг эрчим хүчийг дотооддоо, үлдсэн хувийг улсын эрчим хүчний салбарын хэрэгцээнд нийлүүлж байна.
М.Балжинням
Фото: Б.Баттөгс
| Эрдэнэт үйлдвэрийн ДЦС 51 мянган тонн нүүрсний нөөцтэй, хэвийн ажиллаж байна |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24