Наян найман шидтэй, “Нар аргамждаг” Наро Банчэн Гэгээнтний уг язгуур нь Энэтхэг, Түвдийн оронд хувилсан гэж үздэг бөгөөд сүүлийн долоон дүр нь ар халхад мэндэлжээ. Орхон аймгийн Бурхан шашинтны төв Хутагт ламын Ганданшадүвлин хийд, Орхон аймаг дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн урилгаар VII дүрийн Наро Банчэн хутагт Данзанлхүндүв Эрдэнэт хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд хүрэлцэн ирлээ. Тэрээр Орхон аймагт анх удаа ирж байгаа нь энэ юм.

Хутагтыг Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Тэрээр Орхон аймгийн сүсэгтэн олонд зориулан насны авшиг хүртээх номын айлтгал айлдсан юм. Энэ яваа насандаа аз жаргалыг эрэлхийлсэн хүмүүн бүр сэтгэлийн амар амгаланг олж, бусдыг энэрэн нигүүлсэх сэтгэлээр дүүрэн байхын тухайд бурханы шашинд юу гэж заасан талаар тэрээр тайлбарласан.
VI дүрийн Наро Банчэн хутагтын шавийн хүрээг “Соёлыг бадруулагч” сүм хэмээн нэрийддэг байв. Дэлхийн шарын шашны хоёр томоохон төлөөлөгч болох Наро Банчэн, Дилав хутагт нарын хувилгаан дүрүүд үе үеэр залран сууж байсан түүхтэй Очирваанийн орны ариун дагшин тэрхүү өлгийд баригдсан хүрээ нь сүм дуганы хийц, зохиомж, дээвэр ганжрын чимэглэлээрээ хосгүй чамин хийцтэй, халхын 700 гаруй сүм хийдийн дундаас нэр алдартай сүм байжээ. Барааны газраас алтан ганжрууд нь туяаран шаргалтаж, түмэн зул асаасан мэт яралзан туяарч харагдах нь халхын хоёр том гэгээний ид шидэд бишрэх энгийн хүмүүний сэтгэлийг улам ариусган цэлмүүлдэг байсан тухай сурвалжид бичиж үлдээсэн нь бий.

Түвдэд шашны ном эрдэмд суралцсан VII дүрийн хувилгаан Наро Банчэн хутагт Данзанлхүндүв эх нутагтаа ирээд 7 сар болж байна. Тэрээр эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд үйл бүтээхээр Улаанбаатар хотноо хүрээ хийд барих ажлаа эхлүүлжээ.
И.Чинтогтох
Фото: Б.Ялалт
| VII дүрийн Наро Банчэн Хутагт Эрдэнэт хотод анх удаа хөл тавилаа |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24