Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт хотод хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
Дөрвөн жил царцаад байсан 1а хорооллын дэд бүтцийг Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрдэнэт үйлдвэр шийдэж 12.5 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм. Ингэснээр өнгөрөгч 7-р сараас барилгын ажлыг эхлүүлэн, шугам сүлжээний ажлыг “Химон” констракшн ХХК гүйцэтгэж байгаа тухай аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад хэллээ.
Эрдэнэт хотын анхны сургууль болох 1-р сургуулийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Немон констракш ХХК уг барилга угсралтын ажлыг эхлүүлсэн боловч барилгын ажлын зурагт тусгагдаагүй нэмэлт ажлууд хийгдэх болжээ. Иймээс санхүүжилт нэмүүлэх шаардлагатай байгааг гүйцэтгэгч компанийн удирдлагууд Ерөнхий сайдад мэдээллээ. Хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа дээрх ажилд шаардлагатай санхүүжилтийг ирэх жилийн төсөвт суулгахаар болсон байна.
Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгээр баригдаж байгаа Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэнгээр Ерөнхий сайд орлоо. Эрдэнэт хотын хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэн, өдөртөө 1000 гаруй хүн ирдэг болсон, үнэхээр сайхан бүтээн байгуулалт болж байгаа талаар Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийнхэн ярьж байна. Энэ үеэр залуу хосуудын хурим таарч Ерөнхий сайд өнөр өтгөн сайхан айл болохыг билэгдэн гарын бэлгээ гардуулан өглөө.
Ийнхүү Эрдэнэт хотод хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явцыг үзэж, сонирхон ажилд нь амжилт хүссэнээр Ерөнхий сайдын Эрдэнэт хотод ажилласан томилолт өндөрлөлөө.
А.Бямбамаа
Фото: Ш.Лхамсүрэн
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна