УИХ-ын гишүүний хувьд, Эрдэнэтчүүд болоод Монголчууддаа үнэнч байгаагаа илэрхийлж өлсгөлөн зарлаж байна. 30 хоног өлсөнө. Түүнээс хойш мөнх хөх тэнгэр мэднэ. 400 тэрбум долларын баялагаар өрөө дараад хүн бүхэн байртай болно. Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд гэдэг тэр дөрвөлжин хүүг ард түмэн даяараа Оюу Толгой, Рио Тинто авилга өгч байж гэрээ хийсэн байна, гэргээг цуцлана, би цоо шинээр гэрээ хийнэ гэж бичсэн ганц алга дарам цаас явуулах боломж байгаа гэж итгэж байна. Миний нэг ах чонон дах авчирч өглөө. Улс төрийн том соёл болох хүч үл хэрэглэх замаар тэмцэж байна. МАН-ын луйварчин дарга нарт Рио Тинтогийн мөнгө байгаа бол надад ард түмэн байна. Ард иргэдийн халуун сэтгэл байна. Монгол Усын ерөнхий сайд аа, Рио Тинтогийн сайд биш л юм бол ганц алга дарам цаас явуулах хэрэгтэй. Муу улс төрчдынхөө талаар Монголчууд юу ч хийхгүй байгаа болохоор Рио Тинто биднийг сандаалж, даам гарч байна. Олон Монголчуудаа ажлын байртай болгож, нуруу цэх явахын төлөө Оюу Толгойнхоо төлөө тэмцэлд босож байна гэв.
С.Ганбаатар: Оюу толгойнхоо төлөө тэмцэлд босож байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27