Ням, 2024-11-24
Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэнэ

2021 оны 1 дүгээр сарын 27-ны оройн 19:14 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүнбаян цагаан 3 дугаар гудамжинд гэр шатаж 0-13 насны таван хүүхдийг Онцгой байдлын аврагчид эсэн мэнд гаргаж, амь насыг нь аварсан билээ. 
 
Тэгвэл тухайн өрхөд тус тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал өөрийн ажлын албаараа дамжуулан тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд өнөөдөр тухайн галд өртсөн айлд түүний бие төлөөлөгч нар очиж уулзсан байна. Нэн түрүүнд идэр есийн хүйтэн энэ цаг үед яаралтайгаар иж бүрэн 5 ханатай гэр гардуулахаар болсон бөгөөд маргааш гардуулж өгөх юм байна.УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тойргийн иргэддээ цаг ямагт анхаарч, хүнд хэцүү цаг үед нь тусласаар ирсэн бөгөөд өнгөрөгч 7-р сард мөн тус дүүрэгт үерийн улмаас гэрээ айлдсан айлд иж бүрэн гэр бэлэглэж байсан билээ.
 
 
 
Хэдийгээр УИХ-ын гишүүн Н.Учрал эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад эмчлүүлж байгаа хэдий ч тойргийн иргэддээ цаг ямагт анхаарал тавьсаар ирсэн бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард КОВИД-19-ийн улмаас хөл хорио тогтоосон байх үед тойргийнхоо тусламж хэрэгцээтэй 300 гаруй өрхөд хүнсний тусламжийг мөн өөрийн ажлын албаараа дамжуулан үзүүлж байсан билээ.
 
Эрхэм гишүүн хурдан эдгээд эх орондоо ирээд ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.

Гэр нь шатсан өрхөд УИХ-ын гишүүн Н.Учрал тусламж үзүүлж, гэр бэлэглэнэ
2021-01-28 12:38:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-01-29 10:03:31
    Zaya: Bayrllaa hurdan edgeeree gishvvnee