ЭМ-ийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг энэ сарын 21-ний өдөр чөлөөлсөн. Тэгвэл ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр дэд захирал Д.Наранзулыг томилсон байна.
Хэсэг хугацаанд ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэж байсан дэд захирал Д.Наранзул мөн ЭМ-ийн сайдын тушаалаар албан ёсоор ерөнхий захирлын ажлыг өчигдөр орой хүлээн авсан байна.
Д.Наранзул нь сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй бөгөөд ХӨСҮТ-ийн дэд захирлаас өмнө ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны тархвар судлаачаар ажиллаж байсан туршлагатай юм.
ХӨСҮТ-ийн захиралаар Д.Наранзулыг томилов |
|