Иргэн М.Нарантуяа буюу Нара, Б.Цэцэг нар өмгөөлөгчдийн хамт мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэн М.Нарантуяа буюу Нара иргэн Б.Цэцэгийг Сингапурт дуудлагын биеэ үнэлэгч байсан, группэн секс хийдэг байсан гэх мэтээр гүтгэсэндээ уучлал гуйж, "Бидэнд хийж бүтээх маш их асуудал байгаа үед биенийгээ хэмлэсэн, гутаан доромжилсон үйлдлээ зогсоох ёстой гэж үзээд өнөөдөр энд ирсэн" гэв.
Харин Б.Цэцэг: "Энэ үл ойлголцол зөвхөн бидний хувьд биш, нийгэмд үзүүлж буй үлгэр дуурайлал болж бие биенээ уучилж хайрлах, ухаарах том сургамж болох болов уу гэсэн үүднээс энэхүү хурлыг зарлан, сошиал орчинд болж байгаа ташаа ойлголтыг залруулах алхмыг хийж байна." гээд өөрийнхөө машин авсан зээлийн хуулга зэргийг үзүүлж, өөрийгөө ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдардаг хүн хэмээсэн юм.
Нара Цэцгийг биеэ үнэлэгч биш гэв |
|