Ням, 2024-11-24
Интермед эмнэлгийн оношлогооны цэг коронавирусын 5 тохиолдлыг илрүүлээд байна

Интермед эмнэлгийн Ковид-19 халдвар илрүүлэх Drive-Through буюу автомашинтай шинжилгээ өгөх цэг нээгдсэн цагаас эхлэн өдөрт дунджаар 400-600 хүний Түргэвчилсэн оношилгоог хийжээ. Энэ хугацаанд нийт 11.000  хүнийг олон хүний  бөөгнөрөл үүсгэлгүй, эмнэлгийн орчинд оруулахгүйгээр эрсдлийг бууруулан шинжилгээг авсан бөгөөд өнөөдрийг хүртэл 5 тохиодллыг илрүүлэн ХӨСҮТ-д шилжүүлж журмын дагуу ажиллалаа.
Ийнхүү Интермед эмнэлэг хүн амын дунд цар тахлын халдварыг цааш тархахаас сэргийлэн өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байгаадаа баяртай байна. 
 
Нэгдүгээр сарын 29-ний үүрээр 03 цагт Яаралтай тусламжийн тасгаар үйлчилгээ авахаар ирсэн 2 иргэний ПГУ/PCR оношилгоог өөрийн лабораторид хийж эерэг гарсан даруйд ХӨСҮТ-д мэдээлсэн ба эмнэлгийн орчинд нэвтрүүлэлгүйгээр тусгаарлаж,  ХӨСҮТ рүү эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмын дагуу шилжүүлэн шуурхай арга хэмжээ авлаа.  
 
Интермед эмнэлэг одоогоор иргэдийг машинаасаа буухгүйгээр Ковид-19 антиген илрүүлэх Түргэвчилэн оношилгоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа ба тун удахгүй ПГУ шинжилгээг хүлээлэг дараалалгүй, эрсдэлгүйгээр хурдан шуурхай өгөх боломжтой оношилгооны цэг үүд хаалгаа нээх юм.

Интермед эмнэлгийн оношлогооны цэг коронавирусын 5 тохиолдлыг илрүүлээд байна
2021-01-30 11:30:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0