Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг “гиннесийн ном”-д хөөмийг оруулах зорилготой “түүхэн бахархалт өдөр” үйл ажиллагаа өчигдөр Ховд аймагт боллоо. Энэ үеэр 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, дэлхийн дээд амжилт болох “гиннесийн ном”-д бүртгэгджээ. Уг үйл ажиллагаанд тус аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, 15 цэцэрлэгийн хүүхдүүд , Ховд их сургууль, “ Хөгжил ” политехник коллежийн оюутнууд , Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн байлдагч нар болон ардын авьяастнууд, мэргэжлийн уран бүтээлчид оролцлоо.
Хамгийн залуу хөөмийч таван настай байсан бол ахмад нь 83 настай, улсын тэргүүний уран сайхан ч байжээ. Түүнчлэн Улаанбаатар хот, бусад аймгаас гадна тува, өвөрмонголоос хөөмийчид оролцсон байна. Монголын ардын урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох хөөмийг 2012 онд ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэсэн юм. Ташрамд дурдахад, монгол Улс 2014 онд 6016 монгол бөхийн барилдаан, 2013 онд 3000 морины уралдаан, 10 мянган морины жагсаалаар гиннесийн дээд амжилтад бүртгүүлж байсан билээ.
| Хөөмийчид “Гиннесийн ном”-д орлоо |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24