Ням, 2024-11-24
Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн хүнсний багцыг хүлээлгэн өгч дууслаа

"Имарт" сүлжээ дэлгүүр нь НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон билээ. Өнгөрөгч долоо хоногт Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд нийт 1721 өрхөд хүнсний багц хүлээлгэн өгсөн юм.

Харин өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Засаг даргын орлогч, шуурхай штабын дарга Э.Ниндэв нарт 300 хүнсний багцыг хүлээлгэн өглөө. Мөн Хан-Уул дүүрэгт нэмж 200 өрхийн хүнсний хангамжийг хүлээлгэн өгснөөр нийт 2221 өрхөд одоогийн байдлаар хүнсний багц олгоод байна.

Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш "Имарт" дэлгүүр нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн байдаг.

Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц зэрэг олон ажлыг зохион байгуулсан билээ. Энэ хүнд цаг үед “Дэм дэмэндээ” аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал болохыг "И март"-ын хамт олон хэлж байсан юм. 

 


Имарт “ДЭМ ДЭМЭНДЭЭ” аянд 100 гаруй сая төгрөгийн хүнсний багцыг хүлээлгэн өгч дууслаа
2021-02-04 14:23:42
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0