Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 11-23-ны өдөр Улаанбаатар хотод хатуу хөл, хорио тогтооно. Тэгвэл хөл, хорионы үеэр нийслэлд ямар байгууллагууд ажиллах тухай мэдээллийг бид хүргэж байна. Дээрх хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахаар зорьжээ. Үүнд:
-Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна.
-ДООРХ 10 ТӨРЛИЙН БАЙГУУЛЛАГА АЖИЛЛАНА-
-Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд, дараах байгууллагууд багтаж байна. Жагсаалтад багтаагүй байгууллагын ажилчид гэрээсээ ажлаа хийх боломжтой юм.
- Дараах газрууд ажиллана -
Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
Эрүүл мэндийн байгууллага
Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
Хэвлэл мэдээлэл
Харилцаа холбоо, шуудан
Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
Оршуулгын үйл ажиллагаа
Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт
Хөл хорионы үеэр ажиллах арван газар |
|