Ням, 2024-11-24
Хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй

УОК-ын даргын дэргэдэх Шуурхай ажлын хэсэг хуралдаж, зарим асуудлуудыг хэлэлцсэн байна. Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 2021 оны 02 дугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ.
 
Энэ хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан нэр бүхий 14 салбарын ажил, үйлчилгээг тусгай горимын дагуу явуулах санал боловсруулжээ. 
 
Саналаа Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлэх юм байна.
 
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа 14 байгууллага нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн Сар шинийн баярын өдрүүдэд ч мөн холбогдох халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллах юм.
 
Хүнсний дэлгүүр ажиллахгүй гэдэг нь ташаа мэдээлэл болохыг УОК-оос мэдэгдэж байна.

Хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй
2021-02-09 09:10:29
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0