"Тэнүүн-Огоо" ХХК-ний Ерөнхий захирал А.Ганхуягийн нийтийн тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлэн Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагналаа. Тэрбээр 15 жилийн өмнө "Тэнүүн Огоо" ХХК-ийг үүсгэн байгуулсан төдийгүй одоогоор 500 орчим хүнийг ажлын байраар ханган, өдөр тутам 167 автобусаар 11 чиглэлд Улаанбаатар хотын иргэддээ үйлчилж байна.

Нийтийн үйлчилгээний салбартаа 20 гаруй жил ажилласан "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал, Монгол улсын Гавьяат тээвэрчин А.Ганхуяг " Монгол улсын Гавьяат тээвэрчин цол тэмдгээр шагнуулсандаа маш их баяртай байна. Энэ шагнал бол надад төдийгүй өглөөний 06 цагаас 23 цаг хүртэл ажилладаг манай тээвэрчдэд өгсөн шагнал гэж ойлгож байна. 2007 онд компани 15 автобустай, нийтийн тээврийн салбарыг олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор байгуулагдаж байлаа. Хэдийгээр иргэдийн дунд нийтийн тээврийн салбарын нэр хүнд тааруу байгаа ч бид цагтаа ирдэг, цэвэрхэн үйлчилгээний төлөө хичээн ажиллах болно. Өнөөдрийн байдлаар манай компани 11 чиглэлд 167 автобустайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Иргэдийг сэтгэл ханамжтай зорчуулах ажлыг бид төртэй, түншлэл хэлбэрээр явуулдаг. Энэ жилийн хувьд манайх парк шинэчлэлд анхаарч ажиллаж байна. Цар тахлын дараа үйлчилгээгээ шинэ түвшинд ахиулах зорилготой байна " гэлээ.


| "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг Гавьяат тээвэрчин боллоо |
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24
Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томилохоо мэдэгдэв
2025-10-01 10:56:54
Баабар: Тамхи дэмжсэн тамхины дажин
2025-09-24 12:06:06
УИХ-ын гишүүн Тэмүүжин: АН-ын бүлэг өмнө нь завсарлага авсан үндэслэлээрээ сунгах хүсэлт гаргасан учраас УИХ-ын дэд дарга дэг зөрчсөн асуудал байхгүй
2025-09-24 12:05:06
2025-09-24 12:03:38