Ням, 2024-11-24
Нийслэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр буюу 2021 оны 02 сарын 11-ний өдрийн 06:00 цагаас эхлэн Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Энэ хугацаанд бүх нийтийн хатуу хөл хорионы журмыг мөрдөж, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээг  зохион байгуулах бөгөөд зөвхөн доорхи нэр бүхий 14 салбарын ажил үйлчилгээг  тусгай горимын дагуу явуулах юм.
 
Үүнд:
 
1.  Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
 
2.  Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
 
3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
 
4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
 
5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа  /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
 
6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
 
7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
 
8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
 
9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
 
10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
 
11. Банкны цахим болон автомат тооцооны машин
 
12. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмж
 
13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
 
14. Оршуулгын үйл ажиллагаа

Нийслэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ
2021-02-11 08:01:22
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0