Монгол Улсын ЗГ, УОК-оос энэ сарын 11-ний өдрийн 06.00 цагаас хатуу хөл хорио тогтоож, өрх бүрээс "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г авч байгаа. Шинжилгээний хүрээнд нийт 17 хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд 17 хүнээс халдвар илэрлээ. Үүнийг бага тоо гэж бодож болохгүй. Учир нь нэг хүний цаана 4-5 гэж бодохоор тэр 4-5 хүний ард ахиад нэг хүний ард 4-5 хүн бий. Тэгэхээр үүнийг бага гэж бодохгүй иргэд маш болгоомжтой байж, гэрээсээ огт гарахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
"Нэг хаалга-нэг шинжилгээ"-ний хүрээнд нийт 17 хүнээс халдвар илэрлээ |
|