Гадаадаас ирэх иргэдийн тусгаарлагдах хоногийг 10-аас хэтрүүлэхгүй байхыг Шадар сайд үүрэг болгосон. Энэ асуудалд ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг тайлбар өглөө. Тэрбээр "УОК-ын нэгдсэн хуралдаанаас шийдвэр гаргасан. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаадаас ирэх иргэдийн асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Нийт 9000 гаруй яаралтайгаар эх орондоо ирэх хүсэлтээ өгөөд буй. Гэхдээ яг бүртгэл хийхэд 2700 орчим иргэн яаралтай очъё гэсэн хүсэлтээ өгсөн байна лээ. Нислэгийн хуваарь гарсан. Удахгүй танилцуулна.
Мөн Шадар сайдын зүгээс билетний үнийг бууруулах чиглэл өгсөн. Энэ асуудлаар яг одоо Засгийн газар хуралдаж байна. Тусгаарлах хоногийг 10-14 хоног болгох чиглэл өгсөн. Ингэхдээ шинэ мутацид орсон халдвартай бүсээс ирж байгаа бол 14 хоног байрлуулна.
Төлбөрийн хувьд өөрчлөлт гарч байгаа. Хоногийн 50 мянгаар байрлаж байсан. Иргэд голж шилэх асуудал гардаг тул байрлах буудлуудыг гурван шатлалтай болгож байгаа. Иргэд хүссэн буудлаа сонгоод байрлах боломжтой" гэлээ.
Гадаадаас ирж байгаа иргэд зочид буудлаа сонгож байрлах боломжтой |
|