Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа энэ сарын 23-нд дуусна. Ингээд ихэнх байгууллага, ААН-үүдийн үйл ажиллагааг нээж, энгийн амьдралдаа шилжинэ гэж ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Нийслэл хотод энэ сарын 23-наас хойш эдийн засгаа чөлөөлж, эгэл энгийн амьдралын хэв маягт шилжинэ. Тэгэхээр олон нийтийн үзвэр үйлчилгээний газрууд нээгдээд явна.
Өнөөдөр УОК хуралдаж гамшгийн зэргийг бууруулж, түр журмыг тодорхой танилцуулах юм. Шадар сайд 16.00 цагийн орчимд мэдээлэл хийх болов уу гэж төлөвлөж байна. Энэ журам иргэдэд биш үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдэд илүүтэй хамааралтай. Энэ сарын 23-наас хойш иргэн, төр, аж ахуй нэгж тус бүрийн асуудал хөндөгдөнө.
Иргэдэд халдвар хамгааллын маш энгийн гурван дүрэм л үйлчилнэ. Үүнд:
Зай барина
Маскаа зүүнэ
Гараа ариутгана.
Хөдөлгөөнд оролцоход PCR бичиг шаардахгүй. Харин иргэд аж ахуй нэгжүүдээр үйлчлүүлэхдээ QR код уншуулах журам хэвээр үйлчилнэ" гэлээ.
Ц.Ганзориг: Энэ сарын 23-наас иргэд эгэл, энгийн амьдралдаа шилжинэ |
|