Өчигдөр УОК-оос мэдээлэл хийж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар эхлүүлэх болсоноо мэдээлсэн. Тэгвэл ойлголтын зөрүү гарч, иргэдэд буруу ойлголт өгсөн хэмээн ЗГХМХГ-ын дарга Ц.Ганзориг залрууллаа.
Тэрбээр "Орон нутгийн сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас үе шаттайгаар эхлүүлэхээр болсон. Харин иргэд Улаанбаатарт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэх нь гэж буруу ойлгоод байх шиг байна.
Улаанбаатарын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж байгаад хэзээ нээх дүгнэлтийг гаргаж, Засгийн газар шийдвэрлэнэ" гэлээ.
Ц.Ганзориг: Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эрсдлийн үнэлгээ хийж, хэзээ нээх эсэхийг шийднэ |
|