Ням, 2024-11-24
Ц.Ганзориг: Өнөөдөр 22.00 цагт БНХАУ-ын Синофарм вакцин Монгол Улсад ирнэ

Өнөөдөр Монгол Улс Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн “Covishield” вакцины 150.000 тунг хүлээн авлаа. Харин өнөөдөр орой 22.00 цагт БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакциныг авчрах тухай Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээллээ. 
 
Тэрбээр "БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм вакцин өнөөдөр орой 22:00 цагт манай улсад ирнэ. Энэ нь ДЭМБ-аас зөвшөөрөл нь гарахаар хүлээгдэж байгаа вакцин юм. Жагсаалтад байгаа. Зөвшөөрөл нь гармагц дархлаажуулалтыг эхлүүлэхэд бэлэн байхын тулд татан авч байна гэсэн үг.
 
Манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм, ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V болон Pfizer, AstraZeneca хэмээх дөрвөн төрлийн вакциныг хадгалах дэд бүтцийг шийдвэрлэж, бэлтгэлийг бүрэн хангасан. 
 
Энэтхэгээс хүлээн авсан AstraZeneca компанийн “Covishield” вакциныг зайлшгүй шаардлагатай 75 мянган албан хаагчид хийх юм. Дархлаажуулалтын ажил маргааш албан ёсоор эхэлнэ" гэлээ. 

Ц.Ганзориг: Өнөөдөр 22.00 цагт БНХАУ-ын Синофарм вакцин Монгол Улсад ирнэ
2021-02-22 12:20:41
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0