Ням, 2024-11-24
Д.Сумъяабазар: Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно

Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа өнөөдөр дууссан. Хэдийгээр хатуу хөл хорио дууссан ч ирэх гуравдугаар сарын 1-н хүртэл орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхгүй гэж УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдсэн. Харин гуравдугаар сарын 1-нээс хойш хэрхэн яаж зорчих нь тодорхойгүй байна. Тэгвэл уг асуудалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдээлэл өглөө.
 
Тэрбээр "Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтэрнэ" гэлээ. 

Д.Сумъяабазар: Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчиж болно
2021-02-23 09:14:01
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0