Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалтын газрын дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Дээрх асуудлаар Авлигатай тэмцэх газраас тодруулахад “О гэх иргэнийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 48 цагийн хугацаатай саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих эсэх нь шүүхээр шийдвэрлэгдэнэ. Одоогоор хэчнээн хэмжээний мөнгө хахуульд авсныг хэлэх боломжгүй” гэлээ. Гэхдээ албан бус мэдээллээр 24 орчим сая төгрөг хахууль хэлбэрээр авсан байж болзошгүй гэдэг мэдээлэл цацагдаж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн хуучин замыг хуулж, шинэчлэх ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Тус замыг 2019 оны арваннэгдүгээр ашиглалтад сард оруулна гэж ЗТХЯ-наас мэдэгдэж байсан. Мөн энэ оны зургадугаар сард эхлүүлсэн замын нийт төсөв 60 сая ам доллар аж. Үүний 58.5 сая долларыг Азийн Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр, 1.5 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар тавьж байгаа юм. Энэхүү замын ажлын тендерийг Азийн хөгжлийн банкнаас зарлаж БНХАУ-ын Гуйжоу, Хайвэй, Чайна, Стэйт, Шинжиан зэрэг таван компанийг шалгаруулсан юм. Уг таван компани нь дор бүрнээ 2-4 туслан гүйцэтгэгч Монгол болон Хятад компанитай хамтран ажилладаг гэх мэдээлэл бий
| ЗТХЯ-ны газрын дарга Х.Оргил-Эрдэнийг АТГ саатуулжээ |
Г.Занданшатарын Засгийн газар парламентын хяналтын эсрэг байгааг УИХ-ын гишүүд эсэргүүцэж байна
2025-11-07 13:18:43
2025-11-06 13:46:51
Д.Чулуунжав: Шашны гаж урсгалд автсан хүмүүсийн ихэнх нь ганцаардсан, амьдралд итгэл алдарсан, эсвэл боловсролын түвшин доогуур байдаг
2025-11-06 13:45:49
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан гэм буруугүйгээ нотлох баримтуудаа гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй оролцоно
2025-11-06 13:44:39
“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо
2025-11-04 15:12:56
Ц.Лут-Очир: Шатахууны хангамжийн асуудал үе үеийн Засгийн газрын худлаа ярьдаг ганц сэдэв боллоо
2025-10-23 12:20:01
А.Ундраа: Намгүй байх нь анархизм, дарангуйлал руу гулсахын ноцтой дохио
2025-10-23 12:18:59
Бусдыг зодож хүнд гэмтээсэн Г.Чинзоригт 3 жил хорих ял оноолоо
2025-10-23 12:17:14
С.Энхтөр: МАН зөвхөн даргын асуудлаар хямарч байгаа нь энэ намын олон нийтийн дэмжлэгийг ганхуулна
2025-10-01 11:00:20
Н.Цэрэнбат: Үнэхээр бие биедээ итгэж байгаа юм бол Рио Тинто зээлийн хүүг буулгамаар байна
2025-10-01 10:59:24