Ням, 2024-11-24
​А.Амбасэлмаа: БЗД-ийн 26-р хорооны хорин байрны 27 хүнээс халдвар илэрсэн

ЭМЯ-ны зөвлөх А.Амбасэлмаа өргөжүүлсэн тандалтын талаар мэдээлэл, зөвлөгөө  өглөө.
 
Нийслэлийн хамгийн олон хүн амтай, олон орон сууцтай БЗД-ийн 26-р хороонд өргөжүүлсэн тандалтыг зохион байгууллаа. Энэ хороо нь нийслэлийн бусад хороодоос өвчлөлийн тохиолдлын тоо 2-3 дахин их  байсан. Сүүлийн 14 хоногт 36 орон сууцанд 54 тохиолдол батлагдаж 160 гаруй ойрын хавьтал бүртгэгдсэн. Халдварын тохиолдлын тоо тасралтгүй голомтлон гарсан учраас гуравдугаар сарын 17-19-ний хооронд өргөжүүлсэн тандалтыг тухайн хороонд зохион байгуулсан. Энэ хүрээнд нийтдээ 11 мянга гаруй өрхийн 17 мянган иргэнд шинжилгээнд хамрагдсан. Энэ дундаас урьдчилсан байдлаар 27 хүнээс коронавирус илэрч, ойрын хавьтал 115 хүнийг илрүүлэн тогтоосон. Батлагдсан тохиолдлууд нь 20-66 насны хүмүүс бөгөөд 18 эмэгтэй, 9 нь эрэгтэй. 
 
Мөн тус хороонд өмнө бүртгэгдэж байсан, халдвар гарч байгаа 160 орчим орон сууцанд халдварын ариутгалыг хийсэн. Тухайн хорооны 50-65 насны иргэд, хөгжлийн бэрхшээлтэй 3000 орчим хүнийг вакцин хамруулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна. 
 

​А.Амбасэлмаа: БЗД-ийн 26-р хорооны хорин байрны 27 хүнээс халдвар илэрсэн
2021-03-20 13:49:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0