Ням, 2024-11-24
ЭМЯ: 285 хүнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.03.25/ хийлээ.
 
ХӨСҮТ-ийн  Дэд захирал Э.Тэмүүлэн: 
 
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 16 лабораторид нийт 13456 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 285 хүний шинжилгээнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо. Шинэ тохиолдлууд бүгд дотоодод бүртгэгдэж, дотоодын нийт халдвар 5359 болж байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 267, Завханд 1, Баянхонгорт 1, Дорноговьд 2, Орхонд 3, Төв аймагт 2, Архангайд 2, Дархан-Уул аймагт 7 тус тус бүртгэгджээ. 
 
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 4044 болж байна. Өнөөдрийн байдлаар 1391 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 1169 хүн хөнгөн, хүндэвтэр 195,хүнд 21, маш хүнд 6 хүн байна.
Халдварын нөхцөл байдал хүндэрч байна. Засгийн газар, УОК-ын зүгээс  эдийн засгаа эрчимжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах үйл ажиллагааг зэрэг явуулахын тулд хөл хорио тогтоохгүй байх бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч дэлхий нийтэд хөл хорио тогтоох нь халдварын тархалтыг сааруулах хамгийн найдвартай арга юм. Хөл хорио тогтоохгүйн тулд маск тогтмол зүүх, гараа угаах, халдварын дэглэмээ барих, агаар сэлгэх шаардлагатай. 

ЭМЯ: 285 хүнээс халдвар илэрлээ
2021-03-25 11:28:28
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0